Тэмдэглэл
Зүрхийг минь хөрөөдөж буй тэр чимээнд...

Эхлээд утгыг буулгана; дараа нь шүлгийн хэлбэрт оруулна; шүлэглэхдээ эх бичвэрийг бүрмөсөн огоорч, тэр найрагчийн зүрх сэтгэлд шургаад; өөрийнхөө дотроос эцэст нь бусдыг олж уншнам.

Хятадын Ланжоу хотод орших Баруун Хойд Үндэстний их сургууль (Northwest University for Nationalities 西北民族大学)-ийн урилгаар “Дэлхийн сонгодог уран зохиол монгол хэлнээ орчуулагдсан төлөв”, “1990-ээд оноос хойшхи Монголын уран зохиол”, “Өнөө цагийн утга зохиол судлалын үндсэн аргууд”, “Постмодернизмын тухай зурвас зарим ойлголт” гэсэн цуврал дөрвөн лекц уншлаа. Тухайн бүс нутаг дахь монгол зохиолчдыг боловсруулах сургалт зохиосон үе давхцаж, Өвөрмонголын Алшаа, Ордос аймгууд, Хөхнуур муж, Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос монгол зохиолчид ирж оюутнуудтай зэрэгцэв. Мөн Шининг хот дахь Хөхнуурын Үндэстний их сургууль (Qinghai University for Nationalities 青海民族学院)-д “1990-ээд оноос хойшхи Монголын уран зохиол” лекцийг давтан уншсан болно. Аль аль нь монгол хэл-уран зохиолын мэргэжлээр сургалт явуулдаг, тус тусынхаа мужийн тэргүүлэгч их сургуулиуд бөгөөд монгол соёл судлалаар Ланжоуд 600 гаруй, Хөхнуурт 200-гаад оюутан суралцаж байна. Энэхүү лекцний тэмдэглэлийг БХҮИС-ийн аспирантууд бэлдсэн болно.

Утга зохиолын дээд сургуулийн 4-р дамжаанд “Борхэс ба постмодернизм” гэсэн урсгал курс орсон нь уран зохиолын тухай бодлыг минь үндсээр нь эргүүлээд хаячихаж билээ. Борхэсийг би зүгээр л уншаад өнгөрч болохгүй Юм байна гэж сэхээрсэн. Тэр бол өөрөөсөө өмнөх бүх зохиолчдыг үеийнхээ хүн гэж үзээд зогсохгүй, зохиол бичдэг хэн ч бай Борхэсийн хамтран зохиогч, түүний хувьд хуулбарлах гэх мэтийн марзан ойлголт ерөөсөө байдаггүй, учир нь Борхэс тэргүүтний бий болгож буй цоо шинэ утга зохиолд эрт эдүгээ гэх зааг огт байхгүй, тэр ч бүү хэл уламжлалт дүр, өгүүлэмж, зохиомж, баримт ба санаа гэх зүйл ч үгүй байв. Тэр зохиолдоо бусдын үгийг зүгээр л зээлдээд авчихна, уншиж байгаа номуудаа өөрийн ертөнцийг бүрдүүлэх материал болгочихно. Боловсолтой хүний хувьд үхтлээ нэг хүнд өмчлөгддөг ч юм уу, эс бөгөөс туйлын абсолют санаа гэж огт байхгүй. Бүх хэвшмэл ойлголт текст дээр очоод л утгаа алддаг.

Бурхан минь, энэ бүхнийг ойлгох мөн ч хэцүү байсан даа!

                “Тунгалаг Тамир”, “Цаг төрийн үймээн”, “Үүрийн туяа” гурав миний багад хамгийн алдартай номууд байлаа. “Үүрийн туяа” монгол хэлээр гарсан, орчин үеийн анхны том роман гээд бодохоор, боломжийн ч юм шиг. Гэхдээ хуучин тогтолцоо, соцреалист сэтгэлгээний үед гарсан 200-гаад роман дундаа л гэхээс, өргөн утгаар нь авч үзвэл “Монголын нууц товчоон” ч роман, бас “Хөх судар” мэдээж роман л даа. Тэгээд би монгол романы тухай ойлголт, мэдэх хэр хэмжээ минь ер нь яасхийж тогтосныг өөртөө нэг эргэцүүлж үзье гэж шийдлээ.

 

Шүлэг уншихаас илүү тайтгарал гэж амьдралд байдаг болов уу? Борхэсийн шүлгийг яг бичигдсэнээр нь харж, өөрийнхөөрөө дуудваас, нэг л сонин ид шидийн гэмээр тайвшрал төрөх нь түвд тарни мэт. Тэгээд заримаас нь Уильям Стэнли Мёрвины орчуулгад дулдуйдан монголчилж баяслаа:

Шинэ ном

Энэ ном "Философийн шүлгүүд"-ээс хойш 4 жилийн дараа, 2005 онд хэвлэгджээ.

        Уул хичнээн цэнхэртэнэ,

        Төчнөөн хол.

        Хэдийчинээ гэрэлтэнэ,

        Төдийчинээ хүйтэн

хэмээсэн бясалгалын шүлгээс эх авсан энэ номоо нэрлэсэн "Non Plus Ultra" шүлгийг нь та "Бүтээл" хэсгээс уншиж болно.

Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.

Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.

Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.

Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.