Бүтээл
Тэнгэрт үлдсэн шувууны мөр...

                -Танд гадаадаас илгээмж ирж…

                Мөн гэж үү? Тийм ээ, мөн байна! Энэ дугтуйнд юу байгааг би мэднэ. Эрхий, долоовор хоёр хурууг өндгөөр нь нийлүүлэн дугуйлсны хэрийн том, ердөө гуравхан талст гарган зассан, уулын болор. Энэ чулууг тэр 1999 оны есдүгээр сарын есний өдрийн яг есөн цаг есөн хоромд үнсчихээд дугтуй руу хийхэд би дэргэд нь байсан юм.

                -Чи гэр рүүгээ явуулж байгаа юм уу?

                -Үгүй дээ.

                -Тэгээд хэнд явуулж байгаа юм бэ?

                -Ирээдүй рүү. Хайртай хүн рүүгээ.

                -Хайрт чинь ирээдүйд байдаг юм биз дээ?

                Үүр хаяараа ч үгүй байхад Гүнз сэрэв.

                Үдэш хүүгээ унтуулчихаад, салхинд гарсан эхнэр нь шөнө дундаас хойш орж иржээ. Одоо жигдхэн амьсгалаад унтаж байна. Хацарт нь эрүүл цус гэрэлтэн туяарч байгаа даа хэмээн төсөөлөхдөө Гүнз залуу эхнэртээ хайр хүрч инээмсэглэв. Эхнэр нь хөнжлөө дэлгэн шургах зуураа амандаа ямар нэгэн дуу гүнгэнэн аялсан сан. Ямар дуу байв даа? Тэрүүхэн үед нь сайн тогтоож авсан ч, одоо бол мартжээ. Юутай ч тэр дууны үгийг өвгөн залуудаа буйд хөдөөгийн нэгэн тариачнаас олж сонсоод, цааснаа буулгаж тэмдэглэсэн билээ. Тэмдэглэсэн дууны тоо гурван зуу хол давсан тул, чухам аль дууг эхнэр нь аялсаар гэртээ орж ирснийг санах амаргүй аж...

Орь залуугийн дэвтрээ эргэн үзвээс яруу найргийг таних гэж хичээж явсан тэр л дэврүүн хөвгүүнийг ахин олж харах шиг болно...

 

Уг нь эл шүлгийг романаас тусдаа бичсэн бөгөөд "Сэра хийдийн дурсамж" гэж нэрлээд байсан юм. Харин "Шүгдэн"-г бичиж байх үед мөнөөх романы хойхнуур, Лхасын Сэра хийдэд гол баатар маань очиж, ховсдуулсан мэт сэтгэгдэлд автдаг хэсгийг нэг бүрчлэн дүрсэлж тоочиход хэцүү байсан тул, шууд л бэлэн шүлгээ авч оруулсан. Энэ нь ч олон дэмий зүйл бичихээс намайг аварсан билээ.        

                                       Г.А.

 

***

Тэнд, сэтгэлд минь мянган нар асч,

Тэнгэрийн цаглашгүйд нь бурхдын үгс

Түүчээ тогорууд шиг нисэлдэн,

                Хавар болов...

Шинэ ном

Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.

Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.

Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.

Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.

2006 онд анх хэвлэгдсэн энэ ном нь өөр хоорондоо харилцан шүтэлцээ бүхий өгүүллэгүүд, мөн хавсралт эсээнээс бүрдсэн метароман юм. 2009 онд "Хүүрнэл зохиолын товчоон" нэрээр ботилогдсон эмхэтгэлд нь мөн оржээ.

Зохиогчийн залуу насны нэлээд хугацаа өнгөрсөн Москва хотод ихэнх үйл явдал нь өрнөдөг эдгээр өгүүллэгүүд далд зөн, ид шидийн аясаараа ижилсэнэ. Хавсралт эсээнүүдийнх нь нэг болох "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал"-ыг та "Тэмдэглэл" хэсгээс уншиж болно.

Уг ном 2007 онд солонгос хэлээр орчуулагдан Сөүлийн "Erum Books" хэвлэлийн газарт хэвлэгдсэн бөгөөд ОХУ-ын  утга зохиолын сэтгүүлүүдэд "Орос цэрэг", "Хаа нэгтээ буй эмээдээ бичсэн захидал" нь орчуулагдан гарчээ. Мөн энэ ном дахь "Бурханы шарил", "Мууран хүмүүсийн сүүдэр" өгүүллэгүүд англиар орчуулагдан нийтлэгдсэн байна.