2021 оны хаврын “Номын баяр”-аар буюу 6-р сарын 11-13-ны өдрүүдэд “Шинэ үеийн номын сан” цувралыг “Альфа” номын дэлгүүрээс эрхлэн шинээр багцалж хэвлэсэн нээлт болов. Тэр үеэр “Номын ертөнц” сэтгүүлд өгсөн яриа
Энэ ном "Философийн шүлгүүд"-ээс хойш 4 жилийн дараа, 2005 онд хэвлэгджээ.
Уул хичнээн цэнхэртэнэ,
Төчнөөн хол.
Хэдийчинээ гэрэлтэнэ,
Төдийчинээ хүйтэн
хэмээсэн бясалгалын шүлгээс эх авсан энэ номоо нэрлэсэн "Non Plus Ultra" шүлгийг нь та "Бүтээл" хэсгээс уншиж болно.
Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.
Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.
Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.
Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.