Мэдээ
Л.Өлзийтөгсийн шинэ ном худалдаанд гарлаа

                Яруу найрагч Л.Өлзийтөгс “Толинд туссан будда” хэмээх яруу найргийн түүврээ хэвлүүллээ. Энэ бол түүний бичиж, уншигчдынхаа гар дээр тавьсан 10 дахь ном юм. “Төсөөллийн өрөөнд” хэмээх түүврээс нь хойш бичигдсэн, нийт 80 орчим шинэ шүлэг бүхий уг номын хавтсыг зураач Ж.Мөнхцэцэг зуржээ. Тус ном 11 000 төгрөгөөр нийслэлийн номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна.

Шинэ ном

Энэ ном "Философийн шүлгүүд"-ээс хойш 4 жилийн дараа, 2005 онд хэвлэгджээ.

        Уул хичнээн цэнхэртэнэ,

        Төчнөөн хол.

        Хэдийчинээ гэрэлтэнэ,

        Төдийчинээ хүйтэн

хэмээсэн бясалгалын шүлгээс эх авсан энэ номоо нэрлэсэн "Non Plus Ultra" шүлгийг нь та "Бүтээл" хэсгээс уншиж болно.

Г.Аюурзанын цуврал гурван романы хоёр дахь нь болох "Арван зүүдний өр" 2005 онд анх хэвлэгдсэн.

Зүүд судлаач, интернет сайтад зүүдний тэмдэглэлээрээ цуврал нийтлэл хөтлөн бичдэг хүн, зүүдээр наймаалцаж сольсон гар бичмэл, гол баатарт нь зүүдлэгдэж буй эсэн бусын зүүд, зүүд мэт амьдрал... Товчхондоо зүүдний мэт үйл явдлууд өрнөдөг энэ романыг Оросын монголч эрдэмтэн Мария Петрова "Монголч эрдэмтдийн хувь заяаны тухай роман" хэмээн уг номын талаар Санкт-Петербургт тавьсан илтгэлдээ дурджээ.

Роман орос хэлнээ орчуулагдаж, 2010 онд хэвлэгдсэн байна.

Энэ зохиол харилцан шүтэлцээ бүхий нөгөө хоёр романыхаа хамтаар "Гурамсан цадиг" нэрээр шинэчлэгдэн хэвлэгдсэн бий.